Ким Лим Сонгинохайрхан дүүргийн 14 өрхөд гэр бэлэглэжээ

Сингапурын тэрбумтан Петер Лимын охин өв залгамжлагч Ким Лим манай улсын амьжиргааны түвшин доогуур орон гэргүй хүмүүс болон өнчин хүүхдүүдэд туслахаар энэ сарын 22-нд хүрэлцэн ирсэн билээ.Тэрбээр энэ удаад ирэхдээ Эрдэмт төв асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 14 өрхөд иж бүрэн гэр бэлэглэжээ.

Сингапурын баячуудын нэг Билли Лим түүнийг Монголчуудад туслахыг санал болгосон байна.Мөн өвлийн тэсгим хүйтэнд орон гэргүй гудамжинд даарч зогсоо монгол хүүхэд болон ээжийн гэрэл зургийг тэрбумтан Ким Лим олж харан, тэдэнд тусламжийн гараа сунгахыг хүсчээ.

Сингапурын иргэн сайн үйлсийн элч Ким Лим “Орон гэргүй хүмүүст зориулсан амьдрах төв нээхээр төлөвлөж байна. Мөн хүүхэд залуучуудын боловсролд анхаарах талаар бодно. Мэдээж хүн болгонд тусалж чадахгүй ч өөрийнхөө чадах чинээгээр орон гэргүй хүмүүс болон бага насны хүүхдүүдийн боловсролд их анхаарна гэж бодож байна ”гэж ярьжээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …