Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарч буйг анхааруулав

Нийслэл хотод цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удаашран хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, зам тээврийн ослын дуудлага ч нэмэгдэв.

Өнөөдрийн 14 цагийн байдлаар ТЦА-нд 177 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 155-ыг шалгаж байна. Тэдгээрийн дийлэнх нь мөргөлдөх хэлбэрийн осол байх бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсноос болжээ.

Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдаж зам тээврийн осол болох нөхцлийг бүрдүүлдэг. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй нийт жолоочдод тээврийн хэрэгслийнхээ улирлын дугуйг сольж, хальтиргаатай замд хурдаа тохируулж явахыг ТЦА-наас зөвлөв.

Мөн тус албанаас нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн хот тохижилтын газар, Дүүргийн тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний газар болон бусад холбогдох газруудад замын хальтиргаа гулгааг арилгах элс, давс, бодисын нөөц, цэвэрлэгээний үед ажиллах хүн хүч, техникийн байдалд үзлэг шалгалт явуулсан байна. Шалгалтаар 6 дүүргийн хэмжээнд элс 80 тонн, давс 765 тонн, бусад бодис 872 тонныг нөөцөлсөн нь өвөлжилтийн бэлтгэлд хангалтгүй байгаа аж.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …