Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэж, хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой мэдээ мэдээлэл, зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж байна вэ. Цахим сүлжээнд хэн трэнд болж буйг уншигчиддаа хүргэе. Урлаг соёл, улс төрийн хүрээнийхэн цахим орчинд хэрэглэгчдийн хандалтыг илүү авч байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шазруун бөгөөд ёжтой үг хэллэгээрээ олны анхаарлын төвд байгаа бол УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар ретинг өндөртэй нэгэн гэдгээ цахим орчинд нотолж байна.
Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг Цөмийн энергийн газар болон Геологийн төв лабораторийн захирлаар ажиллаж байсан фикикч Норовын Тэгшбаяр тэргүүлсээр байна. Тэрээр Тэгшбаяр ба түүний нөхөд групдээ олон сонирхолтой шинэ санаа болохуйц бичлэгийг оруулж цахимд трэнд болдог нэгэн юм.
Урлаг соёлынхноос дуучин Б.Сарантуяа, загвар өмсөгч С.Сарнай, эдийн засагчдаас Чулууны Ганхуяг, Defacto Жаргалсайхан нар тэргүүлж байна.