Ирэх сард ажлын өдөр хоёр удаа амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр сарын 08 болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дахь жилийг үдээд байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 8-д бүх нийтээр амрахаар болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны даваа гаригт Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …