Эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам маргаашнаас хэрэгжинэ

Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журам маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.

Журамд зааснаар дараах хөнгөлөлт эдлэх юм. ҮҮНД:

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх;

Аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх;
Дээрх хөнгөлөлт нь хүйтний улиралд буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэр хорооллын хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …