Богдын музейн газарт зөвшөөрөлгүй байрласан дэлгүүрийг чөлөөлнө

Богд хааны ордон музейн газарт 1997 оноос хойш өнөөг хүртэл зөвшөөрөлгүй байрлаж байсан “Жи Эм Ти” компанийн бэлэг дурсгалын дэлгүүрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас арга хэмжээ авч газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тус бэлэг дурсгалын дэлгүүрийг чөлөөлүүлэх хүсэлтийг 2001 оноос хойш хөөцөлдөж ирсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн аж.
Богд хааны ордон музей нь Монгол улсын төрийн хамгаалалтанд байдаг түүх соёлын дахин давтагдашгүй дурсгалт цогцолбор билээ.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …