Халдварт өвчин судлалын үндэсний төвд томуугийн вакцин хийж эхэллээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд улирлын томуугийн вакцин хийж эхэллээ. Тодруулбал, тус төвд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрт үйлдвэрлэсэн вакциныг ажлын өдрүүдэд 9:00-15:00 цагийн хооронд хийж байна. Вакцины төлбөр бусад хувийн эмнэлгээс харьцангуй хямд буюу 15 мянган төгрөг аж.

Харин томуугийн вакцинд эмч, эмнэлгийн ажилчид, нийслэл хотын 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, замын цагдаа, онцгой байдлын албан хаагчид  үнэ төлбөргүй хамрагдана.

Томуугийн вакцин хийлгэснээс 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд бүтэн жилийн туршид ханиад, томуу хүрэхээс урьдчилан сэргийлдэг юм.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …