Бурханч лам Г.Пүрэвбат, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын бүтээлийг Төрийн шагналд нэр дэвшүүлнэ

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сайдын зөвлөлийн ээлжит өчигдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын УГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбат болон хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын бүтээлүүдийг БСШУС-ын сайдын зөвлөлийн 100 хувийн саналаар Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг  дэмжлээ.

Бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг зэрэг бүтээлүүдийг Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэхээр болсон байна.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …