Хүүхдийн ордны баруун уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэдэг боллоо

Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой боллоо. Уг уулзварт замын тэмдэглэгээ хийж, гэрлэн дохио суурилуулжээ.

Ингэснээр Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудын ачааллыг бууруулах юм.

Хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлтүүд оруулж байгаа.

Тухайлбал

  1. 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон.
  2. ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн билээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …