Дуучин Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Дуучин Б.Амархүү нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2018.11.01/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, 2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд хэлэлцэх шийдвэрийг гаргалаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд: Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлосон байна” гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …