“Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа номын нээлтээ хийлээ

БНХАУ-ын Санья хотод ирэх сард болох “Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургааль”номын нээлтээ өчигдөр /2018.11.02 Азхур номын их дэлгүүрт хийлээ. Дэлхийн гоо сайхны дэвжээнд “Сайн ээж сайхан дэлхий” уриатай хүчээ сорихоор зэхэж буй тэрбээр монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсан бөгөөд энэхүү номд 100 ээжийн хэлсэн үг, захиас багтжээ.

Мисс Э.Энхриймаа “Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ”гэсэн санааг илэрхийлж “Сайн ээжүүд сайхан дэлхий ертөнцийг бүтээн цогцлоож чадна” гэдэг уриалгыг  тэмцээнээр дамжуулан хүн төрөлхтөнд дэвшүүлэхийг хүсч байна. Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номынхоо эхний номыг олон нийтэд толилуулж байгаадаа баяртай байна.Энэ дэлхий эхийн хайран дээр тогтдог. “Ээж ээ” гэж дуудахаар муу бүхэн арилдаг гэдэг. Ээж гэдэг энэ гайхамшгаас амьдралын эх булаг оргилон, эхийн хайраар хорвоо дэлхий аз жаргалаар гэрэлтэн гийх болтугай” гэв.

Номын нээлтэд Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоо, Одонтой ээжүүдийн холбооны төлөөлөл, Их засаг их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, мисс Э.Энхриймаагийн ар гэрийнхэн, найз нөхөд, яруу найрагч, зохиолчид, урлаг, соёлын салбарынхан зэрэг түүнийг дэмжигчид оролцов.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …