НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор иргэнд өмчлүүлэх 52 газрын байршил, хэмжээг тогтоосон.
Тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн хувьд 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны үйлдвэр орчимд иргэдэд газар өмчлүүлнэ. Тухайн байршилд нөхөн сэргээлт хийсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан 2014-2016 онд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган олгох юм.
Гэтэл уг газарт зөвшөөрөлгүй, дураараа хайс хашаа барьсан, нэгэнт олгогдох газар гэдэг мэдээлэл авсан иргэд зохион байгуулалтгүй бууж эхэлсэн зэрэг зөрчил ихээр гарч байна. Иймээс иргэдийг зохих шийдвэр гараагүй, төлөвлөлт хийгдээгүй газарт дур мэдэн суурьшуулахгүй байх, төрийн өмчийн газрыг хамгаалах зорилгоор дүүргийн Өмч газрын харилцааны албанаас удаа дараа газар чөлөөлөх шаардах, мэдэгдэх хуудсуудыг өгсөн ч зөрчил арилахгүй байгаа тул дүүргийн Засаг даргын 363 тоот Захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу газар албадан чөлөөлөх ажил эхлээд, ажлын явц 91 хувьтай байна.
Албадан чөлөөлөх ажил нь хэсэг бүлэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч нийтийн эрх ашиг, нийслэл хотынхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дэмждэг олон нийт иргэдийнхээ хамтаар ажил амжилттай явж байна.
16 дугаар хороо, Бэлхийн Тоосгоны үйлдвэрт зөвшөөрөлгүй буусан айлуудын шон, хашааг буулгаж газар чөлөөлөхөд 1 760 000 төгрөг зарцуулсан бөгөөд одоогоор 2 тал хашаа 6 гэр үлдээд байна гэж Сүхбаатар дүүргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.