ЖДҮХС-ийн орлогч даргыг баривчиллаа

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа. Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Тодруулбал, тус сангийн орлогч дарга Б, холбогдох албан тушаалтан Н нарыг онгоцноос буухад нь саатуулсан байна.

Тэд Турк улсад албан ажилтай явсан бөгөөд ийнхүү газардахад нь баривчилсан байна.  АТГ-аас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбатыг баривчлан шалгаж, тэднийг нэг сарын хугацаанд хорих шийдвэр гаргасан юм.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …