Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ

Цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан цахимаар луйвар хийжээ. Тодруулбал, н.Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг хаяг хуурамчаар нээн цагдаагийн ажилтны гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцжээ. Улмаар 2017 оны  тавдугаар сарын 1-нээс хойш нийт 500 орчим иргэнээс 80 гаруй сая төгрөгийг залилсан болохыг илрүүлжээ.

Уг этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байжээ. Мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр эрэн сурвалжлагдсан аж. Иймд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …