“Miss Asia-2018” тэмцээн энэ сарын 10-ны өдөр Энэтхэг улсад амжилттай болж өндөрлөлөө.Энэ жилийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа түрүүлж тэргүүн миссээр тодорлоо.
Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй Miss Asia Global-аар тодорчээ.
“MISS Mongolia 2015” тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө “Андра Модел Агентлаг”-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг билээ.