“Авьяаслаг Монголчууд” шоуны хагас финал Ням гаригт эхэлнэ

Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Авьяаслаг Монголчууд-2018” шоуны шилдэг 32 оролцогч энэ сарын 4-нд тодорсон билээ.Уг шоуны шилдэг 32-т дөрвөн шүүгч болон хөтлөгчдийн дэмжсэн таван оролцогч шууд шалгарсан бол үлдсэн 27 оролцогчийг шүүгчид хэлэлцсэний эцэст тодруулсан юм.

“Авьяаслаг монголчууд-2018” шоуны үеэр биднийг уйлуулж, дуулуулж, инээлгэж, багагүй ухаарал хайрласан цөөнгүй авьяаслаг оролцогчид шилдэг 32-т тэнцээгүйд зарим үзэгчид бухимдалтай хандаж буй нь анзаарагдав.

Эдгээр дуулиан шуугиантай тодорсон шилдэг 32 оролцогчдын эхний долоон оролцогч энэ сарын 18-нд хагас финалын төлөө өрсөлдөх юм.

 

 

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …