Э.Энхриймаа БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаньд захидал бичжээ

“Miss World 2018”/ “Дэлхийн мисс-2018”/ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр шалгарсан Э. Энхриймаа өчигдөр /2018.11.12/ БНХАУ-ын Саньяа хотод очжээ.

Саньяа хотод очсон Э.Энхриймаа урьдчилсан шалгаруулалтын арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаагаа Miss World – Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.

“Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийн ажлыг эхлүүлсэн Э.Энхриймаа сүүлийн гурван жилд гэр бүлийн хамтаар 50 сая төгрөгийн хандив тусламжийг хүүхэд, багачуудад үзүүлжээ.

Мөн БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаньд захидал бичиж, сүрьеэ өвчинтэй тэмцэх үйлстэй дуу хоолойгоо нэгтгэн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.

 

Тэрбээр “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлж оролцох юм.
“Сайн ээж – сайхан дэлхий” уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номыг санаачлан хэвлүүлэн, олон нийтэд үнэгүй тараасан байна.

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмаас хүртсэн шагналынхаа 20 сая төгрөгөөр дөрвөн өнчин хүүхдэд хашаа, байшин худалдан авч өгч орон гэртэй болгож өгсөн юм.

“Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …