Энэтхэг улсын Лакхнау хотод “FLO Film Forum” олон улсын кино уран бүтээлчдийн уулзалт зохион байгуулагдаж байна. Энэ үеэр “Хувьсал” продакшны найруулагч МУГЖ У.Уранчимэг “Атганд үлдсэн эрдэнэ” киногоороо “Амжилтын эзэн” олон улсын шагналыг өчигдөр /2018.11.14/ хүртжээ.
Тэрбээр тус киноны зохиолч, найруулагчаар ажиллахын хажуугаар “Атганд үлдсэн эрдэнэ” киноны гол дүр болох СТА А.Ганчимэгийн тоглосон Тайван гэх залуугийн ээжийн дүр болох туслах дүрд тун чадварлаг тоглосон билээ.
МУГЖ У.Уранчимэг “Хувьсал продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” [GOLDEN TREASURE] уран сайхны кино маань Монгол улсаа төлөөлөн Бүгд Найрамдах Энэтхэг улсад зохион байгуулагдаж буй “FLO Film Forum”олон улсын киночдын чуулга уулзалтад амжилттай оролцож байгааг дуулгахад таатай байна. “Атганд үлдсэн эрдэнэ”кино бүтээлээрээ болон тус киноныхоо зохиолч, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажилласан миний бие тус форумоос “Амжилтын эзэн” олон улсын шагнал хүртлээ.
Холливуд Болливуудийн алдартангууд чуулсан томоохон чуулганд Монгол улсынхаа кино уран бүтээлчдийн төлөөлөл болон оролцох нь нэр төрийн хэрэг байлаа. ” хэмээн цахим хуудсанаа бичжээ.