Налайх дүүрэг хог хаягдлыг бууруулах чиглэлээр Койка ОУ-ын байгууллагатай хамтран ажиллаж байна

Налайх дүүрэг нь жилдээ 80 гаруй мянган тонн хогийг ачиж тээвэрлэж зөөвөрлөж байна. Нэн ялангуяа аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Горхи Тэрэлжийн чиглэлд аялагч, амрагчдын үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин бохирдох сөрөг үр дагавар гардаг. Тиймээс Налайх дүүргийн ЗДТГ-ын зүгээс Койка олон улсын байгууллагад хог хаягдлын чиглэлд хамтарч ажиллах хүсэлт тавьсныг БНСУ-ын Элчин сайдын яам, Койка олон улсын байгууллага дэмжин байгаль хамгаалах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Энэ хүрээнд өнөөдөр БНСУ-ын Монгол Улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам, Койка олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэн Нан болон тус байгууллагын хамт олны төлөөлөл Налайх дүүрэгт хүрэлцэн ирж, дүүргийн удирдлагуудтай уулзан, байгаль орчныг хамгаалах төслийн нээлтийг зохион байгууллаа.

Тус байгууллагаас 1, 2 дугаар хороонд -4, 6 дугаар хороонд- 4, 7 дугаар хороонд- 1, нийтдээ 10 ширхэг тус бүр нь 10 тоннын багтаамжтай хог хаягдлыг түр хадгалах савыг дүүрэгт хүлээлгэн өгч байна.
Ингэснээр 40 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм.
БНСУ-ын Монгол Улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам хэлсэн үгэндээ”Бидний байгаль дэлхий хүний нөлөөгөөр улбаалан хог хаягдалдаа дарагдаж бохирдож байгаа нь харамсалтай. Налайх дүүргийн хувьд энэ асуудалд чухал анхаарал хандуулж хүсэлт тавьсныг дэмжсэн. Бидний алхмыг нь тавьж байгаа энэхүү төслийн хүрээнд 10 хогийн савыг зохих газруудад байрлуулахын зэрэгцээ төрөл бүрийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан олон хүмүүст байгалиа хайрлах сэдлийг төрүүлэх нь чухал юм” гэв.
Үйл ажиллагааны дараагаар зочид Тэрэлжийн 6 дугаар хорооны Болорын орчимд 1-2 км талбайн хогийг цэвэрлэлээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …