Д.Долгион “Miss Universe 2018” тэмцээнд оролцож байна

67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Дэлгэржавын Долгион оролцож байна.
Тэрбээр Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe-Mongolia” тэмцээний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй болсон  билээ.
Мисс Д. Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын үндэсний ялагч болж, Японд болсон ”Miss International 2012” тэмцээнд оролцож байсан юм.

Д. Долгион “Миний бие удахгүй болох “Miss Universe 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүндэт үүргээ ухамсарлан хичээнгүйлэн оролцох болно.67 жилийн түүхэнд байгаагүй Монгол өнгө төрхийг хамтдаа бүтээцгээе” гэв.

“Miss Universe 2018” миссийн тэмцээнд оролцож буй Д. Долгионыг дэмжихийг хүсвэл Miss Universe-ийн албан ёсны хуудсанд орсон Д. Долгионы зураг дээр лайк, шейр хийж дэмжээрэй.

“Miss Universe” тэмцээний дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …