Улайдаггүй Б.Ундармаа

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүн дотор Б.Ундармаа муухай харагдаж байна.

Өөрийн хөрөнгө нь 128 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй,арилжааны “Капитал” банктай, “Бишрэлт”, “Wellmart” сүлжээ дэлгүүртэй түүний сэтгэл дундуурхан л байдаг бололтой. УИХ-д анх удаагаа суусан Б.Ундармаа ЖДҮ сангаас зээл авсан нь ил гарснаас хойш төрөөс авсан бүх хөрөнгөнүүд нь даган задарч жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан болохыг олон нийт мэдэж аваад байгаа.

· 2015 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 7,6 тэрбум төгрөг авч. Түүнийхээ талыг “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан. Ажилгүй иргэдийг амьжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжиж жижиг оёдлын, гар урлалын төслүүдийг 7 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгодог журамтай. Ингээд 2 жилийн хугацаатай гэрээ 2017 оны 9 сард дуусч, 2018 оны 3 сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа. Мөн аудитын шалгалтаар 7,6 тэрбумын 50 хувийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдчихсон байна.

· С.Чинзориг НХХ-ийн сайд болсон даруйдаа аудитын дүгнэлтийн дагуу “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн мөнгийг “Капитал” банкнаас авах тухай ярьж эхлэнгүүт Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурчихлаа.

· Б.Ундармаа гишүүн өөрийн 100 хувийн эзэмшлийн хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлсэн “Доктор МЭИК” ХХК-иараа ЖДҮ сангаас 700 сая төгрөг авсан.

· Эрүүл мэндийн даатгалын сангаас 131 тэрбум

· Хөгжлийн банкнаас 51 тэрбум

· Жайка төслөөс 12 тэрбум

· Нийгмийн даатгалын сангаас 109 тэрбум төгрөгүүдийг өөрийн “Капитал” банкаар дамжуулан авсан байгаа юм. Иймд улс төрчийн биш хувийн эрх ашигтаа хөтлөгдөн улс орны тогтворгүй байдалд уриалсан гишүүнийг Улайдаггүй Б.Ундармаа гэхээс өөрөөр нэрлэх аргагүй болжээ.

 

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …