Монголын үндэсний телевизийн нэвтрүүлэгч Д.Одзаяа Еmart дэлгүүрийн таван давхарт ээжүүдээ зориулан нэг өрөөг тохижуулан хүлээлгэн өгчээ.
Тэрбээр дэлгүүрт тайван сууж хүүхдээ хөхүүлэх, живхийг нь солиод гарах газар байдаггүйг өөрийн биеэр мэдрэн ээжүүддээ зориулан тохижуулж өгсөн байна.
Д.Одзаяа цахим хуудсанаа “Ээжүүд та нартаа болон бяцхан үрсэд нь зориулсан дараагийн өрөөгөө /Emart-н 5 давхар/ өнгөрсөн амралтын өдөр хүлээлгэн өглөө. Энд орж ирээд тайван сайхан сууж хүүхдээ хөхүүлээд, угжаа бэлдээд, хөхөө саагаад, живэхийг нь солиод гарч байгаарай. Ажилдаа эрт ороход минь хамгийн хэцүү санагддаг байсан зүйл нь, хаана ч ямар ч том албан байгууллага, үйлчилгээний төвд ээж хүүхдийн өрөө байдаггүй байсан. Тиймээс л ийм өрөө олныг байгуулах хүсэлт гаргахад минь найрсагаар хүлээн авч, өдийг хүртэл дэмжин хамтран ажиллаж, аян өрнүүлж байгаа Pigeon Mongolia-даа бүх ээжүүдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Бас аянд маань нэгдэхээр болсон GOO.N Mongolia Албан ёсны дистрибьютер-н хамт олонд маш их баярлалаа. Тохижуулсан өрөөний хажууд байрлах Pigeon болон Goon-ий тасгаас хөхний саалтуур, нэг удаагийн живх зэргийг үнэ төлбөргүй авч хэрэглэж байгаарай.Гадуур өндөр шилэн барилга, худалдааны төвүүд их баригдаж байна. Гэхдээ ганцхан өрөөг ээжүүд хүүхдүүдэд зориулж байгаасай гэж гэж уриалмаар байна” гэж бичжээ.
Хөтлөгч бүсгүйн хувьд анх Эх нялхсын Дутуу тээлт судлалын тасгийн нэг өрөөг тохижуулан хүлээлгэн өгсөн юм.