Солонготын давааны орчимд осол гарч дөрвөн хүн гэмтжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 гаруй километрт Солонготын давааны өвөрт шороон замд энэ сарын 21-ний өдрийн 20:30 цагийн орчимд Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч гүүрний далан мөргөж дөрвөн хүн гэмтсэн хэрэг гарчээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас “Өчигдөр 20.30 цагт “Ланд-200” автомашин гүүрний далангийн эрэг мөргөснөөс болж осол гарсан. Машинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй дөрвөн хүн явж байсан. Тэднийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ч эмэгтэй нь одоог хүртэл /2018.11.22-ны 12.00 цагийн үед/ ухаан ороогүй байна” гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …