Нэгэн сонин зүйл сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөн нуур” төвийн ард талын 62 дугаар байр болон тус байрны орчимд тохиолдох болжээ. Тус байрны гуравдугаар давхрын цаасаар халхалсан цонхноос байнга гэрэл зургийн аппаратны гэрэл гялалзах болжээ. Гэтэл нэгэн хятад эр охид, эмэгтэйчүүд болон дандаа бага насны хүүхдүүдийн зургийг авдаг байна
Өглөөнөөс үдэш хүртэл шахам ийм үйлдэл гаргаж байгааг ойр хавийн монгол айлууд нь бүгд ажиглаж харсан, бие биедээ анхааруулга сэрэмжлүүлэг өгчээ. Тэр ч бүү хэл, дүүргийн цагдаагийн хэлтэс болон 102 тоотод байрны оршин суугчид гомдол гаргаж, мэдээлэл өгснөөр иргэдийн гомдлын дагуу цагдаагийнхан ч ирж шалгасан юм байна.
Ямартай ч тус байрны охид, бүсгүйчүүд болон бага насны хүүхдүүдээ болгоомжтой харж, хандаж, ганцааранг нь харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг монгол айлууд бие биедээ сануулсаар байна. Тус барилгын эзэн нь Жанхай гэх хятад хүн байдаг бөгөөд оршин суугчдын талаас илүү хувь нь хятадууд байдаг гэнэ. Мөн 102 дуудлагын төвийн мэдээллээр цагдаагийнхан ирэхэд гурван давхрын үл мэдэх, цаасаар халхалсан цонхныхон хаалгаа огт тайлаагүй бөгөөд хоёр болон дөрвөн давхрын айлыг нь давхар шалгаж, эдгээр айлууд нь бүгдээрээ хятадууд байсныг цагдаагийн ажилтан тэмдэглэж авсан байна.
Манай сайт сар гаруйн өмнө яг энэ орчимд хятад айлууд олноороо үл хөдлөх хөрөнгө худалдаж аван амьдарч байгаа талаарх асуудлыг хөндсөн. Ийм мэдээлэл цацаад удаагүй байхад гэрэл зургийн аппаратаар охид эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зургийг дардаг үл мэдэх хятад эр гарч ирлээ. Цаашлаад Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооноос хүүхэд, эмэгтэйчүүд алга болохгүй, ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгаа алга байна.
Эх сурвалж: wikimon.mn