Энэ сарын 29-ны өдрийг бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор  амиа насаа алддаг байна.Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг буюу ирэх Пүрэв гаригийг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа.

Иймээс төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу хоолойгоо нэгтгэж, зам дагуу нэг цагт зэрэг зогсохыг уриаллаа. Мөн улсын хэмжээнд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн зогсоож дуут дохиоллоо дуугаргах юм байна.

Зам тээврийн осол гарах гол шалтгаан болдог архи согтууруулах ундааг энэ сарын 29-ны өдөр улсын хэмжээнд  худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байхаар төлөвлөж байгаа аж.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …