Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2018.11.23/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнТамгын газраас”Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан.
Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдуулсан.
Уг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг 8 цагаар тооцож 30 хоногийн хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Б.Гандаваагийн урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялаас 103 хоногийг нэмж нэгтгэн нийт 133 хоногийн хорих ялаар шийтгэсэн байна” гэж мэдэгдлээ.
Хэргийг сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.