“21000” реалити шоунд З.Баянсэлэнгэ, А.Хишигдалай нар өрсөлдөнө

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаар арваннэгдүгээр сарын 26-нд цацагдаж эхэлнэ. Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцох юм.

Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод хорин нэгэн мянгаар 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болж, гурван саятай болох юм.

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нарын хэн нь 10 хоногт хорин нэгэн мянгийг зөв зүйтэй зарцуулж нэвтрүүлгийн ялагчаар тодрох эсэхийг энэ сарын 26-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох “21000” реалити шоу нэвтрүүлгээс харах л үлдлээ.



“21000” реалити шоуны өмнөх дугаар Өмнөд Солонгосын Сөүл хотод хийгдэж жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар оролцож Ө.Мөнх-Эрдэнэ 13 мянган вонтой үлдэж ялагчаар тодорсон билээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …