Ж.Мөнхбат гишүүнээ, байр авсан мөнгөнөөс чинь 550 сая төгрөг дутаад байна

Улс тунхагласны баярын өдрөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, өөрийнхөө худалдаж авсан байрныхаа талаар дахин тайлбарлав. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хотын төвд 3 тэрбум төгрөгийн байр худалдаж авсан талаарх мэдээлэл сошиал орчинд тарж, тэрээр энэ талаараа тайлбар хийсэн. Гэхдээ 780 мянган ам.долларыг өнөөгийн ханшаар бус 2500 /1 долларыг 2500 төгрөгт тооцов/төгрөгөөр бодоход 2 тэрбум орчим төгрөг болж буй.

Тэрээр байр авсан мөнгөө тайлбарлахдаа, “Сөүл Рояль Каунти” хотхоны 5 өрөө байрыг нь хадмууд нь авч өгсөн гэнэ. Үнэн бол мөн ч хадмын буянтай хүн юм. Тэрхүү байраа зарж, мөн гэр бүлийн хүнийхээ нэр дээр байдаг оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч худалдаалсан. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн авсан, мөнгө шилжүүлсэн баримт бүгд бий. Энэ мөнгийг байрандаа зарцуулснаас гадна банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн. Одоо амьдарч байгаа байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой. ХОМ-тээ ч тусгасан. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март” зэрэг уран сайхны кино хийсэн. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн” гэж хэлж байв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын худалдаж авсан байр нь 780 сая ам.доллар. Тэгвэл хамтдаа тоо бодож үзье. Зайсангийн 5 өрөө байраа 800 сая төгрөгөөр худалдаалсан гэсэн. Мөн эхнэрийнх нь компанийн тоног төхөөрөмжөөс 3 ширхэг тоног төхөөрөмжийг 127,8 мянган доллараар худалдаалсан нь төгрөгт шилжүүлбэл 300 сая төгрөг.

Мөн Чингис хаан банкнаас худалдаж авсан байраа барьцаанд тавьж, 150 мянган доллар зээлсан гэвэл өнөөгийн ханшаар 389 сая төгрөг болж байна.

800 сая+300 сая+389 сая=1.4 тэрбум /Тэгвэл 1,9 тэрбум төгрөгөөр авсан байрны 550 сая төгрөгний эх үүсвэрийг огт тайлбарлаагүй байна/

Гэхдээ анх мэдэгдэж байсан шиг тоглолт хийсэн 140 сая төгрөгөө 100 оюутны сургалтын төлбөрт тус бүр 2 сая төгрөг хандивласан учраас энэ нь байрны мөнгөнд тооцогдохгүй. Мөн тэрээр эхнэрийнх нь нэр дээр байдаг ЖДҮ эрхлэгч компаниа 2015, 2016, 2017 оны ХОМ-дээ огт тусгаагүй байна. ХОМ-тээ гишүүд эхнэрийнхээ хөрөнгө орлогыг ч тусгах ёстой байдаг. Гэтэл Ж.Мөнхбат хууль зөрчжээ.

Зөвхөн байрны урсгал зардал болон Чингис банкнаас авсан зээлийн хүү, бусад зардал гээд тооцвол эрхэм гишүүний орлого ч бидний тооцоолсноос  ч өндөр бололтой. 1,9 тэрбум /хамгийн багаар тооцсон/ төгрөгийн үнэтэй байрныхаа мөнгөний талыг нь тэр тайлбарлажээ. Тэгвэл үлдсэн мөнгийг нь хаанаас босгосон бэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа нүүрс зарж авилгал авсан юм болов уу? Эрдэнэс Тавантолгойн нүүрсний ордоос 200 мянган тонн нүүрс алга болсон хэрэгт Ж.Мөнхбат гишүүнийг холбоотой гэх яриа ч байдаг. Ямартай ч Ж.Мөнхбат гишүүний хэлсэнчлэн хотын төвд бараг 2 тэрбум төгрөгөөр байр авсан нь үнэн. ХОМ-доо мэдүүлснээр бол энэ зэргийн байр авах мөнгө нь гэнэт л гараад ирсэн бололтой. Манайх баян цатгалан айл биш гэж та хэлж байсан, таны авсан 2 тэрбумаар ямар ч гэсэн 20 айл 2 өрөө байртай болох байсан юм шүү, Ж.Мөнхбат гишүүн ээ. Тиймээс та орлогоо дахин нотолж, цензургүй тайлбарлаж өгнө үү.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ХОМ-2015-2017 он


Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …