УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хамаг хөрөнгөө шавхан байж хотын төвд 2 тэрбум төгрөгийн байр худалдаж авсан талаараа мэдээлэл хийн олныг гайхшруулаад байгаа билээ. Тэрээр бүх зүйлээ зараад зогсохгүй Чингис Хаан банкнаас 150 мянган ам.долларыг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж байгаа.
150 мянган долларын сарын 12 хувийн хүү гэхээр 1800 доллар болно. 1800 долларыг өнөөдрийн ханшаар 2596 төгрөгөөр үржүүлэхэд 4,672,800 төгрөг сард Ж.Мөнхбат гишүүн Чингис Хаан банкинд зөвхөн зээлийн хүүнд төлдөг байх нь. Энэхүү үнийн дүн дээр үндсэн зээлээ давхар төлж байх учиртай.
УИХ‑ын гишүүний сарын цалин өнөөдрийн байдлаар 1,895,212 төгрөг байна. Харин түүний эхнэр бага насны хүүхдүүдээ хараад гэртээ суудаг тул ажилгүй гэхээр орлогогүй гэсэн үг. Ингэхээр эрхэм гишүүн Ж.Мөнхбат өнөөх үнэтэй цагнуудаа зараагүй л юм бол зөвхөн хүүнд сар бүр банкинд төлдөг 4,672,800 төгрөгийн эх үүсвэрээ хаанаас олж байгаагаа тайлбарлах ээдрээтэй асуудал ахин гарлаа.