Гүйцэтгэх захирлуудын клуб тусгай сангуудын мэдээллийг ил болгохыг хүслээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг ил тод болгох, төрийн албанд хариуцлагын тогтолцоо
бий болгох тухай Засгийн газрын тусгай сангуудаас олгогдож буй хөнгөлөлттэй зээл,түүний шалгаруулалт, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээ зэрэг мэдээлэл өдийг хүртэл хаалттай хүрээнд явагдаж ирсэн нь сүүлийн үед олон нийтэд ил болоод байгаа мэдээллээс харахад тодорхой болоод байна. Үүнээс улбаалан нийгэмд үл ойлголцол, хардалт сэрдэлт, ойлголцлын зөрүү, бухимдал ихээр бий болж байгаа тул “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг хэрэгжүүлэхийг хүсч байна. Тухайлбал, тус хуулийн 7.1.9 зүйлд “Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлжбайгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх” гэж заасны дагуу холбогдох яамд Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд ил тод болгохыг хүсье.
Түүнчлэн, Засгийн газрын байгуулсан 29 тусгай сан нь “Засгийн газрын тусгай сан”-гийн тухай хуулийн 5.1
дүгээр заалтын дагуу улсын нэгдсэн төсвийн хөрөнгөөр санхүүждэг. Тэр дундаа “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан” нь 100 хувь төсвийн хөрөнгөөр санхүүждэг (тус хуулийн 6.3) боловч тус сангийн хөрөнгийн зарцуулалт, холбогдох дүрэм журмын хэрэгжилт сул, эдгээрт тавигдах иргэний нийгэм, хувийн хэвшлийн
хяналт байхгүй байсаар байна.Иймд, эдгээр сангийн санхүүгийн эх үүсвэр болох улсын төсвийг бүрдүүлж
байгаа хувийн хэвшлийнхэн, татвар төлөгчдийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ, холбогдох хууль, дүрэм, журмыг биелүүлээгүй албан тушаалтантай хуулийн
дагуу хариуцлага тооцдог ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ нэн шаардлагатай гэж үзэж байна.
Үүнээс гадна өнөөг хүртэл дээрх сангаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн шалгаруулалт, хэрэгжилт, үр
дүнг шалгах ажлын хэсгийг хувийн хэвшлийн төлөөлөлтэйгөөр байгуулж ажиллуулахыг хүсье.Бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын хувийн хэвшил болон олон улсын тэргүүний туршлага, мэдлэг, мэдээллийг хуваалцаж, цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үр дүнтэй арга зам, механизмыг тодорхойлох, ЖДҮ эрхлэгчид болон томоохон бизнес эрхлэгчид, төрийн гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
Улаанбаатар хот
2018.11.28

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …