Д.Гантулгыг “мөнгө өгөхгүй бол хүчиндүүлсэн гэнэ шүү” гэж шантаажилжээ

Энэ сарын 26-27 нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Вива сити” орон сууцны хорооллын байранд  28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Д.Гантулга найзын хамт  бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад иржээ.
Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийн, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Шинжээчид “Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар гэмт хэргийн ул мѳр илрээгүй” хэмээн үзсэн бөгөөд хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж бүгдийг баталгаажуулжээ.
Харин  ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст Х-2-3819 дугаартай хэрэг нээж,  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өргөдлөөр шалгаж эхлээд буй юм байна.
Тодруулбал иргэн А-нь Д.Гантулгаас мөнгө нэхэж шантаажилж, хэрвээ өгөхгүй бол хүчиндүүлсэн гээд цагдаад өгнө, угаасаа чи муу нэртэй юм чинь гэх зэргээр дарамталсан байж болзошгүй аж.
С.Сарнай

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …