Д.Батбаатар:Хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй 

Зарим мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий 5 хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарсан.Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулга авсан юм.

Тэрбээр”Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн . Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор хэлье” гэв.

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …