Vogue сэтгүүл Б. Жаргалсайханы охин Ж.Мандхайг онцолжээ

Дэлхийн алдартай “Vogue” сэтгүүл“Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Мандхайг онцолжээ.

“Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Мандхай нь “Буян” компанийн үүсгэн байгуулагч, улс төрч Б.Жаргалсайханы охин юм. Тэрбээр Английн Лондон хотноо хувцас загварын чиглэлээр суралцаж төгсөж, 2014 онд Лондонд өөрийн нэрийн “Mandkhai cashmere” ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулжээ. Лондонд хувцас, загварын чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр давхар маркетингаар суралцаж, мөн нягтлан бодох чиглэлээр ч мэргэжил эзэмшсэн аж.

“Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө их азтай хүн гэдгээ мэднэ. Би хэзээ ч нийлэг материалтай хувцас өмсөхгүй. Би чинь ноолууран дунд л амьдардаг эмэгтэй шүү дээ. Ноолуур бол дэлхий дээрх хамгийн төгс материал” хэмээн ярьжээ.

“Мандхай кашмер” брэндийн хувцсыг “Victoria’s secret” шоуны сахиусан тэнгэр, загвар өмсөгч Жижи Хадид, Белла Хадид, “Spice Girls” хамтлагийн дуучин Жери Хорнер, гэх мэт алдартнууд өмсдөг болсон байна.

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …