“Гоёл-2019” наадмын Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай тодорлоо

Монголын дизайнеруудын холбооноос 31 дэх жилдээ зохион байгуулсан “Гоёл-2019″ наадам өчигдөр Соёлын төв ордонд болж шилдгүүдээ тодрууллаа.Тус наадам монголын загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай бөгөөд”Гоёл-2019” наадмын шилдэг загвар өмсөгч, Топ моделиор Н.Сарнай  тодорч, шагналыг Топ модель Х.Бадамгэрэл гардуулсан юм.

Наадмын дэд байрын шагналын эзнээр загвар өмсөгч О.Ариунзул, Шилдэг фото модель”-иор загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр О.Мэргэн, “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр Ц.Алтантуяа нар шалгарсан бол тусгай байрын шагналыг БНХАУ-ын загвар өмсөгч Ашидаа, загвар өмсөгч Б.Мөнхчимэг нар хүртлээ.

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …