Д.Сарангэрэл: Жирэмсэн эмэгтэйг гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

Энэ сарын 3-ны орой нь 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс жирэмсэн ээж хүйтэн шөнө гадаа төрсөн тухай мэдээлэл цахим орчинд тархсан билээ.

Тус мэдээлэлтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр“Залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны тусламжийг үзүүлжээ.Улмаар эхийг эмнэлгийнхээ машинаар, нярайг журмын дагуу эмнэлэг дотуур тээвэрлэж төрсний дараах тасагтаа хүргэж, үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн.Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна. Бид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. 3,250 гр хүү мэндэлсэн, одоо ээжтэйгээ хамт байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл ЭХЭМҮТ-д болсон асуудлаар Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл“ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж ,эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёс зүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно”гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …