Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чанга байхыг анхааруулж байна.

2018 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …