М.Энхболд хэдий болтол гүлдийх вэ

Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын таван гишүүн суулт зарлаад байна. Мөн 40 гаран гишүүн М.Энхболд даргыг ёс зүйн хариуцлагаа хүлээн өргөдлөө өгтөл чуулгандаа суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Төрийн албыг наймаалцах тухай ярилцсан Их Хурлын дарга чаддаг юм бол хэргийг маань нотлоодох хэмээн их л маадгар сууж харагдах юм. Түүний бүлэглэлийнхэн ч шударга ёсыг нэхсэн гишүүдийг ичиг ичиг хэмээн шоолж байх юм.
Хуулийнхаа хүрээнд УИХ-ын дарга өөрөө сайн дураараа огцрох бүрэн бололцоотой. Их Хурлын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад Их Хурлын даргын үйл ажиллагаа ч их чухал шүү гэдгийг Ц.Нямдорж гишүүн сануулан хэллээ. Хэдийгээр М.Энхболд суудалдаа шигдээд суугаад байж болох ч нийгэм түүнийг хүлээж авахгүй, улс орны нөхцөл байдалтай холбоотой олон асуудал хүлээж байна.
Харин гүрийсээр байгаа М.Энхболд энэ үйлдлээрээ Монголын парламентийн ардчилалыг барьцаанд оруулчихээд МАНАН-г цээжээрээ хамгаалсаар байгааг илчилж байна. Өнөөдрийн УИХ-ын үдээс өмнөх хуралдааны үеэр бойкот зарлаад буй гишүүдийн саналыг М.Энхболд хүлээн авч бодит байдалтай нүүр тулж огцрох хүсэлтээ нэр төртэйгөөр өгөхийн оронд баримтаа гаргаад ир хэмээн ёс зүйгүй авирласаар байна. Ийнхүү ард түмний итгэл хүлээн эрх мэдэлд хүрсэн тэрбээр эмх замбараагүй байдлыг удаан үргэлжлүүлэх сонирхолтой байгаа нь ямар их эрх ашиг түүнд байгааг нотолж байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …