Монгол улсын нийгэм эдийн засгийг хөдөлгөгч хүч нь яах аргагүй ард иргэд юм. Иргэд нь эрүүл байж ажил хөдөлмөр эрхэлж улсын төсөвт татвар төлснөөр улс эх орон маань хөгжин дэвшинэ.
Тэгвэл энгийн нэгэн иргэдийн төлөөлөл болсон залуу гэр бүл болох Л.Баваасан, Э.Уянга нарын хоёр дахь хүүхэд Б.Мөнхсүлд төрөлхийн зүрхний ховдол хоорондын цоорхойтой төржээ. Одоогоор ЭХЭМҮТ, Шаштины 3-р төв эмнэлэгт хяналтанд байна.
Агаар, хөрсний бохирдол Улаанбаатар хотын хувьд өвөл, зунгүй хортой болсноос, жирэмсэн эх хөнгөн ханиад хүрээд өнгөрсөн ч цусаар явж байгаа вирус ургийн зүрхээр нэвтрэхдээ зүрхийг гэмтээж байдаг байна.
Энэ залуу гэр бүлд сайн санаат Монгол ахан дүүс минь, бяцхан хүүгийн хагалгааны төлбөрт өөрийн сэтгэлийн хандивыг өргөж, аав ээжийнх нь данс руу бага ч гэсэн хандив үзүүлэхийг хүсч байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Хэрэв та болон таны компаний хамт олон энэ бяцхан хүүд туслахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу:
Утас: 9500-1173, 8023-8492