“21000” реалити шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорлоо

“25 дугаар суваг” телевизийн бүтээл, үндэсний контент “21000”реалити шоу нэвтрүүлгийн ээлжит дугаарын ялагч өчигдөр /2018.12.07/ тодорлоо. Уг шоуны энэ удаагийн дугаарт Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцсон билээ.

10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр хэрхэн амьдрахыг үзүүлдэг нэвтрүүлгийн ялагчаар улс төрчдөөс анх удаа энэхүү нэвтрүүлэгт оролцож байна гэж өөрийгөө танилцуулж байсан З.Баянсэлэнгэ шалгарлаа. Тэрбээр өрсөлдөгчөөсөө бага мөнгөөр 10 хоног байж чадсанаараа ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн болж байна. Түүний хувьд ялагч болж чадвал шагналын мөнгөө сургалтынхаа төлбөрт зарцуулна гэж хэлж байсан юм.

 

 

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …