Гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Иргэн Г, Н нараас Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдлын дагуу дэлгүүрт худалдан борлуулж байсан хушга самрыг лабораторийн шинжилгээнд хамруулахад гурилын жижиг, жуулгавчийн авгалдай, агуулахын хортон илэрчээ.

Тус дэлгүүрийн эзэн хушга самрыг Казакстан улсаас ирсэн иргэний гар дээрээс худалдан авсан аж. Ил задгай худалдаа, гар дээрээс зарагдаж буй үзэм, хушга, чавга, самар зэрэг нь хортон шавжаар бохирлогдсон байх магадлалтай тул иргэд ил задгай худалдаа, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзах, хүнсний бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …