Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан Баянчандмань суманд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдал нь алдагдсан 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, хадгалах хугацаа хэтэрсэн 74 нэрийн 257 ширхэг, 5.752 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …