Дуудлагаар очсон түргэний эмчийг гэмтээжээ

Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй нийслэлийн Түргэн тусламжийн төвд “Хэвлийгээр хүчтэй өвдлөө” гэсэн дуудлага урьд шөнө буюу арванхоёрдугаар сарын 11-ний 01.10 цагт өгчээ. Дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч, тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна.

Дуудлага өгсөн өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир түүнийг авч явсан байна. Ингээд эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас түргэн тусламжийн машинд сууж явсан эмч гэмтэл авч, автомашин нь эвдэрчээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …