Шангри-Ла зочид буудалд АНУ-ын иргэн нас баржээ

Шангри-Ла зочид буудалд өчигдөр  АНУ-ын иргэн нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 10.30 цагийн орчимд ирсэн аж.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийхэд тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авсан аж. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …