Дүнжингарав худалдааны төв И-Баримт олгодог боллоо

Өнөөдөр анхны “Жишиг худалдааны төв”-ийн үйл ажиллагааг нээх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав”-т боллоо.

 Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримт олгох үйлчилгээг анхлан хэрэгжүүлэгчээр ийнхүү “Дүнжингарав” худалдааны төв тодорлоо.

“Жишиг худалдааны төв” болж буй “Дүнжингарав” төвийн Төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээ болон худалдаа, үйлчилгээний 1092 цэг өнөөдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 31 хүртэл бүх цэгтээ болон иргэдийн гар утаснаас хувь хүнд болон аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт олгох үйл ажиллагааг туршин явуулахаар болж байгаа юм. НӨАТ-ын сугалаанд 2017 онд 150 гаруй мянган иргэн азтан болж, 5.8 тэрбум төгрөгийн хонжвор хожиж байсан бол 2018 онд 200 гаруй мянган иргэнд 15.2 тэрбум төгрөгийн хонжвор олгох урьдчилсан тооцоо гарчээ.  Мөн 2017 онд цахим системд баримтаа бүртгүүлсэн 620.4 мянган иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаалт олгожээ.2018 оны урьдчилсан мэдээгээр 654 мянган иргэнд 78.1 тэрбум төгрөгийг олгохоор байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …