Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан боллоо. Тус хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс гурван шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав.
Мөн гурван шүүгчид холбогдох хоёр гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, гурван шүүгчид холбогдох гурван гомдлыг хойшлуулж, гурван шүүгчид холбогдох хоёр гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин нэг шүүгчид холбогдох нэг гомдлын сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ гэж Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас мэдээллээ.