Smartcar.mn цахим систем, аппликэйшнаар бүхнийг шийдэх болжээ

Урсан өнгөрөх цаг хугацаатай уралдан бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөж бүгд л цахим орчинд ажлаа амжуулах болсон. Тэр дундаа жолооч нарт зориулагдсан авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг анх удаа бүрдүүлсэн Smartcar.mn цахим үйлчилгээний аппликейшнаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээлийг хянах, татвар төлөх, торгууль, оношилгоо, даатгалын мэдээллийг авахгээд орон зайнаас үл хамааран асуудлаа шийддэг болсон.

Нийслэлийн жолооч нарт зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем хөгжүүлэх төслөөр цаашид төлбөртэй зогсоолын байршлын мэдээлэл авах, жолоодох эрхийн оноо шалгах, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдох, Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл харах, Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл харах, Замын хөдөлгөөний зөрчил мэдээлэхзэрэг 9 үйлчилгээг шинээр хүргэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …