Жирэмсэн эх, 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цэвэр агаарт амраахаар төлөвлөж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.12.19/ боллоо.Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг ирэх баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

Уг асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг” Энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тав хоногт цэвэр агаарт амраахад нийт найман тэрбум төгрөг шаардлагатайгаас нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна. Өнөөдөр Сангийн яам, ЭМЯ болон ХНХЯ хамтран тогтоолын төсөл боловсруулах болно. Эхний ээлжид агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийн тоог нарийвчлан гаргана. Хоёрдугаарт, ЭМДС болон Нийгмийн халамжийн сантай хамтран ажилладаг амралт, сувиллын газруудын тоог гаргах юм” гэлээ.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …