Баянзүрх захад гарсан галыг 25 минутанд унтраажээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах “Баянзүрх” захад урьд шөнө гал гарчээ. Галын шалтгаан нөхцөлийг Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад”12 дугаар сарын 18-ны өдрийн 21:56 цагт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын 1 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар хүрэлцэн очиход 1 дүгээр давхрын зургаан ширхэг лангуу барааны хамт шатаж байсныг 25 минут ажиллан, 1,5 тэрбум төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалж, богино хугацаанд хохирол багатайгаар унтрааж ажиллалаа”гэв. Одоогийн байдлаар юунаас болж гал гарсаныг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …