Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбар, салбарын оны эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулж, алдаршуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр /2018.12.20/ зохион байгууллаа.
Спортын салбарын оны шилдэг эмэгтэйгээр Г.Угалзцэцэг шалгарлаа.Тэрбээр Бодибилдинг, фитнесийн чиглэлээр зургаан жил хичээллэсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө Тайланд улсад зохиогдсон ДАШТ-д амжилттай оролцож дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон билээ.
“Алунгоо-2018” цомын эздээр нийт 13 салбарын манлайлагч эмэгтэйчүүд тодорсон юм. Тухайлбал,
- Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэй – “Кашмер Холдинг”-ийн ерөнхий дизайнер А.Энхмаа
- Бизнес эрхлэгч оны эмэгтэй – Д.Долгормаа. Зөгийн аж ахуй эрхэлдэг тэрбээр салбартаа 30 гаруй жил хүчин зүтгэсэн.
- Боловсролын салбарын оны эмэгтэй – Ц.Тунгалаг
- Иргэний нийгмийн байгууллагын оны эмэгтэй – Д.Мөнхөө.
- Нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэй – Б.Нарантуяа
- Оны малчин эмэгтэй – Д.Хорлоо
- Оны тариаланч эмэгтэй – Т.Баярхүү
- Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй – З. Цэнгэлсайхан
- Спортын салбарын оны эмэгтэй – Г.Угалзцэцэг
- Уул уурхайн салбарын оны эмэгтэй – А.Болормаа
- Хэвлэл мэдээллийн салбарын оны эмэгтэй – Э.Энэрэл
- Шинжлэх ухаан, инновацын салбарын оны эмэгтэй – И.Санчир
- Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй – О.Сэргэлэн
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос анх удаа “Алунгоо-2018” шагналаар салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг шалгарууллаа. Цаашид “Алунгоо” цомын эзнийг жил бүр уламжлал болгон салбар салбартаа манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулах юм байна.