Сүхбаатарчууд “Гангар хун” цомоо Ж.Батзанданд хүртээлээ

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр  Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж, нийгмийн бүхий л салбарт тэргүүлэгчиддээ “Гангар хун” цом гардуулдаг уламжлалтай билээ. Харин энэ удаа нийгэм, улс төрд шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэж байгаа УИХ-ын шударга гишүүдийн нэг Ж.Батзанданг “Гангар хун” цомын эзнээр тодруулжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ тухайгаа “Өнгөрөгч зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо олоход Сэцэн ханыхан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалыг хийсэн 7 хүний 3 нь сүхбаатарынх байсан. Энэ зууны эхээр хийж буй шударга ёсны төлөө тэмцэлд мөн л сүхбаатарчууд оройлон оролцож байна. Бид энэ тэмцлийн үр дүнд алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн олж өгөх болно. Тэмцлийг маань дэмжиж, энэ хүндтэй шагналыг олгосонд баярлалаа, сүхбаатарчууддаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан жиргэжээ.

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …